Орчин үеийн цахилгаан хангамж

Эрчим хүчний инженерчлэлийн цогц шийдэл

Бид ЕХУ, ОХУ, БНХАУ, Япон, Англи зэрэг улсуудаас хэрэглэгчийн техникийн шаардлагад нийцсэн цахилгааны тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгслийг шуурхай нийлүүлж, сургалт болон 0.4–35 кВ-ын угсралтын ажлыг, тусгай зөвшөөрлийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

ТУРШЛАГА

20+

Эрчим хүчний салбарт тасралтгүй жил

ЧАДАВХ

  • Чанартай импорт: Багаж, кабель, муфт, тоноглол
  • Тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн угсралт
  • Үйлдвэрлэгчийн зааварчилгаа бүхий сургалт

Бидний зорилго

Найдвартай технологиор Монголын эрчим хүчийг бэхжүүлэх

МУ-ын Зөвлөх инженер, докторантын кабель шугамын гэмтэл оношилгоо, холболтын муфтны технологиор хийсэн судалгаан дээр тулгуурлан компаниараа дамжуулан ОХУ, Казахстан, БНХАУ-ын хамгийн туршлагатай үйлдвэрүүдийг сонгон, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, чанар нь шалгагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хийгдсэн судалгааны ажилгаа

2013–2016

  • ХХПЭТ кабелийн техникийн шаардлага, шалгах аргачлал
  • 10 кВ-оос дээш түвшний кабелийг хэрэглэх зөвлөмж
  • 0.4–35 кВ кабелийн ашиглалт, үйлчилгээний норм ба шаардлага

2016–2018

  • Цахилгаан сүлжээний технологийн алдагдлын норм тогтоох аргачлал

2018–2019

  • Эрчим хүчний менежмент, аудитын зөвлөмжийн орчуулга

Мэдлэг ба хөгжил

Судалгаанд суурилсан үйлчилгээ

Кабель шугамын ашиглалт, гэмтэл оношилгоо, техникийн шаардлагын судалгаанд тулгуурлан хэрэглэгчдэд бодит шийдэл санал болгодог.

Стандарт, орчуулга, аргачлалын ажлуудыг үйлдвэрлэл болон түгээлтийн орчинд хэрэгжүүлэхээр тогтмол ажиллаж байна.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хамтрагч үйлдвэрүүдээс шууд нийлүүлэлт

Манай компани ОХУ, Казахстан, БНХАУ болон бусад улсын туршлагатай үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, муфт болон кабелийн технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэн хөгжүүлж байна.

Үйлдвэрлэгчдтэй шууд хамтран ажилласнаар:

  • Монголын нөхцөлд тохирсон шийдлийг боловсруулах
  • Хамтарсан сургалт зохион байгуулах
  • Үйлдвэртэй танилцах аялал хийх боломжийг бий болгосон
Хамтрагч үйлдвэрийн лого 1
Хамтрагч үйлдвэрийн лого 2
Хамтрагч үйлдвэрийн лого 3
Хамтрагч үйлдвэрийн лого 4
Хамтрагч үйлдвэрийн лого 5